Ашид Капитал ББСБ

Introduction

Simple нь олон улсын стандартыг хангасан банк санхүүгийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи дээр суурилсан инновацилаг бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хэрэглэгчдийнхээ санхүүгийн харилцааг хялбаршуулах, зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн бүрт нийцсэн дижитал зээлийн үйлчилгээний томоохон орон зайг бий болгохоор зорьж 2020 оны арваннэгдүгээр сарын 4-нд нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үүнээс ердөө нэг жилийн дотор финтекүүд дундаа дижитал зээлийн багцаараа тэргүүлсэн амжилт үзүүллээ. Түүнчлэн Simple нь Монголын топ аж ахуйн нэгж “MCS групп”-ийн 2020 оны “Шилдэг бүтээл”- ээр шалгарсан билээ. 

Бид шинэлэг технологи, ухаалаг шийдлийг ашиглан хэрэглэгчдийнхээ цаг, энерги, мөнгийг хэмнэхээр зээлийн аппликэйшнийг энгийн дизайн, ойлгомжтой шийдэл, хэрэглэхэд хялбар байдлаар бүтээсэн. Simple нь олон улсын стандартыг хангасан кредит скоринг системийн тусламжтайгаар хэрэглэгчийнхээ санхүүгийн чадварт тохирсон зээлийн хэмжээг хамгийн өндөр, хүүг хамгийн багаар санал болгодог ба дээрх бүх процессыг хүний оролцоогүй, бүрэн автоматжуулсан. 

Өдгөө Simple аппликэйшний таталтын тоо нь 420 мянгад хүрээд байгаа бөгөөд үүнээс 37 мянга орчим идэвхтэй хэрэглэгч байна. 

 

Simple нь зөвхөн зээлийн үйлчилгээ үзүүлэхээс гадна хэрэглэгчдийнхээ санхүүгийн найз байж, өөрсдийн нөөцийг ухаалаг зарцуулж, шаардлагатай үед л зээл авахыг үргэлж зөвлөдөг. Тиймээс ч хувь хүний санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулах контентуудыг тогтмол хүргэдэг.

 

Алсын хараа: Тэргүүлэгч дижитал зээлийн платформ

Эрхэм зорилго: Харилцагчдынхаа цаг, энерги, мөнгийг хэмнэхэд зориулсан санхүүгийн хэрэгсэл байна.

Products

Simple танилцуулга

Дижитал зээл

Байгаа газраасаа хамгийн уян хатан нөхцөлтэй 20 хүртэлх сая төгрөгийн зээлийг нүд ирмэхийн зуур авах боломжтой. Simple нь зээл авах процесс, зарцуулах хугацааг багасгаж таны потенциалд таарах хамгийн дээд хэмжээгээр зээлийг санал болгодог. Ганц удаа гэрээ байгуулаад гар утсаараа хүссэн үедээ зээл авах боломжтой.

mongoliafintech

Давуу тал

• Хаанаас ч бүрэн дижитал хэлбэрээр зээлийн дээд хэмжээгээ урьдчилж шалгах боломжтой.

• Зөвхөн ашигласан өдрөөр зээлийн хүү бодогдоно.

• Манай кредит скоринг систем сар бүр таны зээлийн эрхийг шинээр тооцоолох ба харилцагчийг хэт өндөр зээл авч өрийн дарамтад унах эрсдэлээс сэргийлдэг.

 

Бизнесийн зээл

Бидний амьдралын мөч бүрийг хамт бүтээлцэж, танд эрч хүч, урам зориг хайрлаж, халуун дулаан мэдрэмж төрүүлдэг бизнесүүдээ дэмжихээр уян хатан нөхцөлтэй Бизнесийн зээлийн үйлчилгээг гаргасан. Бизнес зээл авахын тулд банкинд дугаарлах шаардлагагүй, байгаа газраасаа simple.mn/business хаягаар орж зээлийн хүсэлтээ илгээх боломжтой.

mongoliafintech

Давуу тал

• Simple.mn хаягаар орж зээлийн дүнгээ урьдчилж шалгах боломжтой.

• Ажлын 1-3 хоногт шуурхай шийдвэрлэнэ.

• Та зээлийн хүсэлтээ л өгөхөд манай мэргэжилтнүүд очиж үйлчилгээ үзүүлнэ.

• Simple аппликэйшнээр зээлийн мэдээллээ харж, эргэн төлөлтөө хийнэ.

 

Автомашины зээл

Та Simple аппликэйшнээр автомашины зээлийн эрхээ урьдчилж шалгаад, хуучин эсвэл шинэ хүссэн машинаа хамгийн уян хатан нөхцөлөөр сонгож авах боломжтой

mongoliafintech

Давуу тал

• Зээлийн эрхээ урьдчилж мэдэх боломжтой.

• Ажлын 2-8 цагт шийдвэрлэнэ.

• Хүү бага, хугацаа урт.

• Эхний 3 хүртэлх сар үндсэн төлбөрөөс чөлөөлөх боломжтой.

Contact Us
СБД, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1-р давхар


Switch The Language

    Address

    15160, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж, MN Tower 1010 тоот;

    Phone

    +976 99020761, 80182158

    Email address

    contact@mongoliafintech.org, secretary@mongoliafintech.org

    Login