Нэткапитал Санхүүгийн Групп нь 2008 оны 09-р сарын 09-ний өдөр Монголын банк санхүүгийн салбарт зээл, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр үүсгэн байгуулагдсан. Монгол орон даяар 29 салбар нэгж, 370 гаруй ажиллах хүч, 100,000 гаруй харилцагч, үйлчлүүлэгчтэйгээр 14 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа санхүүгийн ууган компаниудын нэг юм.
Нэткапитал санхүүгийн групп нь дижитал эринд финтек хувьслаар манлайлан ажиллах эрхэм зорилгын хүрээнд чанарын удирдлагын тогтолцооны MNS/ISO 9001:2016 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
Алсын хараа: Дижитал банкийг таны гарт
Эрхэм зорилго: Дижитал эринд финтек хувьслаар манлайлна