Ашид Капитал ББСБ

Танилцуулга

Simple нь олон улсын стандартыг хангасан банк санхүүгийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи дээр суурилсан инновацилаг бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хэрэглэгчдийнхээ санхүүгийн харилцааг хялбаршуулах, зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн бүрт нийцсэн дижитал зээлийн үйлчилгээний томоохон орон зайг бий болгохоор зорьж 2020 оны арваннэгдүгээр сарын 4-нд нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үүнээс ердөө нэг жилийн дотор финтекүүд дундаа дижитал зээлийн багцаараа тэргүүлсэн амжилт үзүүллээ. Түүнчлэн Simple нь Монголын топ аж ахуйн нэгж “MCS групп”-ийн 2020 оны “Шилдэг бүтээл”- ээр шалгарсан билээ. 

Бид шинэлэг технологи, ухаалаг шийдлийг ашиглан хэрэглэгчдийнхээ цаг, энерги, мөнгийг хэмнэхээр зээлийн аппликэйшнийг энгийн дизайн, ойлгомжтой шийдэл, хэрэглэхэд хялбар байдлаар бүтээсэн. Simple нь олон улсын стандартыг хангасан кредит скоринг системийн тусламжтайгаар хэрэглэгчийнхээ санхүүгийн чадварт тохирсон зээлийн хэмжээг хамгийн өндөр, хүүг хамгийн багаар санал болгодог ба дээрх бүх процессыг хүний оролцоогүй, бүрэн автоматжуулсан. 

Өдгөө Simple аппликэйшний таталтын тоо нь 420 мянгад хүрээд байгаа бөгөөд үүнээс 37 мянга орчим идэвхтэй хэрэглэгч байна. 

 

Simple нь зөвхөн зээлийн үйлчилгээ үзүүлэхээс гадна хэрэглэгчдийнхээ санхүүгийн найз байж, өөрсдийн нөөцийг ухаалаг зарцуулж, шаардлагатай үед л зээл авахыг үргэлж зөвлөдөг. Тиймээс ч хувь хүний санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулах контентуудыг тогтмол хүргэдэг.

 

Алсын хараа: Тэргүүлэгч дижитал зээлийн платформ

Эрхэм зорилго: Харилцагчдынхаа цаг, энерги, мөнгийг хэмнэхэд зориулсан санхүүгийн хэрэгсэл байна.

Бүтээгдэхүүн
Холбоо барих
СБД, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1-р давхар




Хэл солих

    Хаяг

    15160, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж, MN Tower 1010 тоот

    Утасны дугаар

    +976 99020761, 80182158

    И-мэйл

    contact@mongoliafintech.org, secretary@mongoliafintech.org

    Нэвтрэх