VisionFund Mongolia

Introduction

ВишнФанд ОУБ-ын ББСБ нь анх 2004 онд Дэлхийн Зөн ОУБ-ын дэргэдэх бичил санхүүгийн төслөөр үйл ажиллагаагаа эхлэн Монголын амьжиргаа доогуур өрх, гэр бүл болон тэдний хүүхдүүдийн сайн сайхан байдлын төлөө, тэдний амьдралд эерэг өөрчлөлтийг үзүүлэхийн төлөө гол анхаарлаа хандуулан бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлсээр 18 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

ВишнФанд ББСБ нь Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын адил Хүүхдийн төлөө, тэдний бүрэн дүүрэн амьдралын төлөө гэсэн нэгэн алсын хараа, зорилгын дор хөгжлийн олон төсөл хөтөлбөрүүдтэй уялдаатай хамтран ажилласанаар ядуурлын шалтгааны үндэс суурийг арилгаж, тогтвортой хөгжлийг бий болгон, орон нутгийн иргэдийг чадваржуулахад анхааран хөгжлийн нэгэн цогц үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Энэ хугацаанд ВишнФанд ББСБ нь Улаанбаатар хотод захын хорооллын дүүргүүдэд болон орон нутагт нийт 10 салбараар дамжуулан өрхийн бизнес эрхэлж байгаа, санхүүгийн үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай байгаа иргэдэд нийт 54,000 бичил зээлийг олгож, 37,000 гаруй хүүхдүүдийн амьдралд нөлөөлж, албан бус секторт 16,500 гаруй ажлын байрыг шинээр нэмэгдүүсэн байна.

ВишнФанд ББСБ нь ВишнФанд ОУБ-ын салбар байгууллагын хувьд нэгэн зорилго доор ажилладаг бөгөөд Монголын амьжиргаа доогуур өрхүүд болон хүүхдүүдийн амьдралд эерэг өөрчлөлт хийхэд гол анхаарлаа хандуулан бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

ВишнФанд ББСБ нь 2004 онд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гэрчилгээ, 2006 онд Монгол банкнаас Банк бус санхүүгийн байгууллагын гэрчилгээг авсан ба тэр цагаас хойш тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
 

Products


Switch The Language

    Address

    15160, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж, MN Tower 1010 тоот;

    Phone

    +976 99020761, 80182158

    Email address

    contact@mongoliafintech.org, secretary@mongoliafintech.org

    Login