МОСТ Финтек ХХК

Introduction

МОСТ Финтек ХХК бол төлбөр тооцооны сүлжээний оператор компани юм.

Дэлхийн цахим шилжилтийн эрин үетэй Монгол Улсын банк, санхүү, төлбөр тооцооны салбар алхаа нийлүүлэн хөгжихийн үндэс болсон технологийн шилдэг шийдэл, архитектур дээр суурилсан үндэсний хэмжээний төлбөр тооцооны дэд бүтэц байгуулах нь бидний эрхэм зорилго болно.

МОСТ нь 2008 онд байгуулагдсан. Сүлжээний цөм нь санхүүгийн байгууллагууд, тэдгээрийн харилцагч байгууллагууд, хувь хүмүүсийн төлбөр тооцооны зориулалт бүхий МОСТ платформ юм. Өдгөө 2020 оны эхэнд арилжааны 4 банк, бичил санхүүгийн 7, үнэт цаасны 1, даатгалын 3, е-коммерцийн 53, худалдаа үйлчилгээний 20,000 гаруй байгууллага, 380,000 гаруй МОСТ платформд залгагдсан хэрэглэгч нартаа гар утас, интернэтээр дамжуулан үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна. МОСТ платформ нь Монголбанк, Монголын Хөрөнгийн бирж, Үндэсний Төвлөрсөн Хадгаламжийн Төв, Арилжааны төлбөр тооцооны Төв, Татварын Ерөнхий Газар, Гааль, Төрийн мэдээллийн ХУР, ДАН үйлчилгээ, Зээлийн Мэдээллийн Сан, Төрийн Сан, цахим гарын үсгийн сертификат олгогч зэрэг улсын хэмжээний төвлөрсөн дэд бүтцүүдтэй залгаатай ажиллаж байна. Сүлжээний хүрээгээ дотооддоо болон олон улсын хэмжээнд, бизнесийн шинэ шинэ салбараар шат дараатай өргөтгөн тэлсээр, Монгол Улсын үндэсний хэмжээний сүлжээ цогцлоон байгуулах эрхэм зорилго руугаа бид итгэл төгс урагшилсаар байгаа бидний бизнесийн бодлого бол банк, санхүү, финтек, бизнесийн бүх салбарын байгууллагуудтай харилцан холбогдож хамтран ажиллах түншлэлийн нээлттэй байх зарчим юм.

Products
Contact Us
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр 13-р давхарт 1313 тоот


Switch The Language

    Address

    15160, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж, MN Tower 1010 тоот;

    Phone

    +976 99020761, 80182158

    Email address

    contact@mongoliafintech.org, secretary@mongoliafintech.org

    Login