ЛэндМН ББСБ

Introduction

ЛэндМН ББСБ” ХК нь 2016 онд байгуулагдсан бөгөөд хиймэл оюун ухаанд суурилсан финтек /Fintech/ буюу цоо шинэ санхүүгийн бизнес моделийг Монголын улсын санхүүгийн салбарт анх удаа нэвтрүүлж амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа цахим санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

“ЛэндМН ББСБ” ХК нь Монгол улсын санхүүгийн зах зээлд анх удаа технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хамтатгасан Финтек бизнес моделийг LendMN аппликейшнээр дамжуулан дотоодын санхүүгийн зах зээлд амжилттай нэвтрүүлж, гар утсанд суурилсан барьцаагүй, хямд өртөгтэй, хэрэглээний бичил цахим зээлийн үйлчилгээ болон цахим хэтэвчээр дамжуулан төлбөр тооцоо хийх, худалдан авалт, шимтгэлгүй шилжүүлгийн үйлчилгээг үзүүлж эхэлснээр Монгол улсын санхүүгийн салбар тэр дундаа мобайл зээл, цахим хэтэвч гэх финтек үйлчилгээг дараагийн түвшинд хүргэж чадсан юм.

2018 онд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан олон нийтэд хувьцаагаа санал болгож, анхдагч зах зээлийн захиалгаар нийт 43.5 тэрбум төгрөгийн худалдан авах саналыг хүлээн авч байсан нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд байгаагүй өндөр дүнтэй захиалгатай IPO болж байсан юм. Энэхүү үйл явдлыг үнэлэн, “GRAND BULL AWARDS 2018” хөрөнгийн зах зээлийн дээд шагнал гардуулах ёслолын арга хэмжээнээс ШИЛДЭГ IPO ГАРГАСАН ХУВЬЦААТ КОМПАНИ-иар шалгаруулж байсан. Өнгөрөгч 2020 оны 6-р сард Хөрөнгийн зах зээл дээр сүүлийн 3 жилийн турш гараагүй компанийн нээлттэй “Лэнд Бонд”-ыг амжилттай гаргаж, олон нийтэд хөрөнгийн зах зээл болон санхүүгийн шинэ төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгслийг таниулах, сурталчлах ажлыг Үнэт цаасны андеррайтеруудын хамтаар хариуцлагатайгаар гүйцэтгэж, олон компаниудын нээлттэй бонд гаргах, олон нийтээс санхүүжилт босгох ажлын гарааг амжилттай эхлүүлсэн.

Мөн олон улсад өргөн хэрэглэгддэг санхүүгийн бүтээгдэхүүн болох худалдан авалтын зээлийн SupPAY үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлээд байна. Энэхүү үйлчилгээ нь танд ямар ч урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр хүссэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гар утаснаасаа шууд захиалж хүргүүлэн аваад, 30 хоногийн хугацаанд хүү, шимтгэл, нэмэлт төлбөргүй эргэн төлөх таатай нөхцөлийг санал болгодог юм.

Санхүүгийн салбарт түүчээлэгч болсон “ЛэндМН ББСБ” ХК-ийн амжилтыг Монгол улс төдийгүй Олон улсын хэмжээнд өндрөөр үнэлэн “AsiaMoney” олон улсын сэтгүүлээс 2019 болон 2020 оны “Монгол Улсын шилдэг цахим үйлчилгээ үзүүлэгч компани” мөн "Global Banking & Finance Review" Олон улсын сэтгүүлээс 2020 оны “Шилдэг финтек компани”-иар тус тус шалгаруулаад байна.

Дэлгэрэнгүй мэдээлийг: https://lend.mn/index.html

Facebook: https://www.facebook.com/LendMN

Утас: 7707 0101

Products

SupPAY танилцуулга

Бүтээгдэхүүний нэр: SUPPAY АППЛИКЕЙШН

Финтекийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл: Цахим зээлийн үйлчилгээ

SUPPAY аппликейшний танилцуулга: “ЛэндМН ББСБ” ХК олон улсад өргөн хэрэглэгддэг санхүүгийн бүтээгдэхүүн болох худалдан авалтын зээлийн SupPAY үйлчилгээг нэвтрүүлж эхлээд байна. Бид энэхүү үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгчдэдээ хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр шууд аваад, төлбөрөө 30 хоногийн хугацаанд ямар ч хүү, шимтгэл гэх нэмэлт төлбөргүйгээр эргэн төлөх таатай нөхцөлийг олгож байна. Та LendMN аппликейшнээр дамжуулан хиймэл оюун ухаан дээр суурилсан хэрэглээний цахим зээлийн үйлчилгээг авдаг бол, худалдан авалтын зээлийн SupPAY үйлчилгээг SuperUp аппликейшнээр дамжуулан авах юм.

SuperUp аппликейшний Банана молл онлайн дэлгүүрийн SupPAY тэмдэглэгээтэй 10,000 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс өөрийн сонголтоо хийгээд л шууд авах боломжтой. LendMN аппликейшний хэрэглэгчид SuperUp аппликейшнд өөрийн бүртгэлээрээ шууд нэвтрэх боломжтой бөгөөд SupPAY зээлийн эрхээ тооцуулснаар та хүссэн бүхнээ, хүссэн үедээ гар утаснаасаа захиалаад л хүссэн газраа хүргүүлээд шууд авах боломжтой боллоо.

Бид SupPAY үйлчилгээний нөхцөлийг улам сайжруулж, харилцагчдын хэрэглээнд суурилсан, худалдан авалтын зээлийн хугацааны хувьд хамгийн тохиромжтой, боловсронгуй хувилбаруудыг шинэчлэн нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Contact Us
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Жуулчны гудамж-34 хаягт байрлах “Pearl tower” барилга


Switch The Language

    Address

    15160, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж, MN Tower 1010 тоот;

    Phone

    +976 99020761, 80182158

    Email address

    contact@mongoliafintech.org, secretary@mongoliafintech.org

    Login