Очир Ундраа ОМЗ ББСБ нь 2008 онд үүсгэн байгуулагдсан үндэсний хөрөнгө оруулалттай компани бөгөөд уламжлалт болон финтек (Opay.mn апп) салбаруудаараа дамжуулан харилцагчдадаа бизнес, хэрэглээний зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхээс гадна итгэлцэл, валют арилжаа, факторингийн үйлчилгээнүүдийг үзүүлж байна.
Тэд салбартаа автомашин хадгалах нөхцөлтэй зээлийн бүтээгдэхүүнийг анх нэвтрүүлж байсан бол өдгөө уламжлалт болон цахим салбараараа дамжуулан 40 гаруй төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг харилцагчдадаа санал болгон үйлчилж, Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001:2013 Олон улсын стандартуудыг тус тус нэвтрүүлж стандартаар баталгаажсан мэргэжлийн үйлчилгээг харилцагчдадаа хүргэхээр зорин ажиллаж байна.
Очир Ундраа ОМЗ ББСБ-ын ололт амжилт, үйл ажиллагааг үнэлэн МҮХАҮТанхимаас 2009-2013 оны ТОП 100 аж ахуй нэгжийн нэг, 2015, 2016 оны МББССалбарын онц онцлох “Энтерпренер” байгууллага, 2017, 2018 оны Сайн засаглалыг хэрэгжүүлэг оны онцлох “Энтерпренер” байгууллага, МББСБХолбооноос 2013, 2015 оны шилдэг хөрөнгө оруулагч байгууллага, 2016 оны Шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй байгууллага, 2019 оны Шилдэг нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч байгууллагаар тус тус шалгаруулсан.