FACIAL RECOGNITION ТЕХНОЛОГИ БА ФИНТЕКИЙН ИРЭЭДҮЙН ЭХЛЭЛ
Facial Recognition system буюу Нүүр царайг таних систем нь хиймэл оюун ухааны алгоритм ашиглан тухайн хүнийг дүр төрхөөр нь хэн болохыг тодорхойлон баталгаажуулалт хийх технологи юм. Энэхүү хурдацтай хөгжиж буй технологи нь олон салбарт өргөнөөр хэрэглэж байгаагаас жишээ дурдвал: гар утасны түгжээ тайлах, ажлын цаг бүртгэх, болон хил нэвтрэх шалган зэрэг байна.
Зөвхөн нүүр царай төдийгүй бусад биометр мэдээлэл (хурууны хээ, нүдний торлог бүрхэвч, дуу хоолой гэх мэт) таниулах нь нууц үг, пин кодоос илүү хялбар, аюулгүй, хурдан шуурхай гэж үздэг бөгөөд CSIS-ийн 2020 онд хийсэн судалгаагаар нүүр царай таних систем нь 90.00-99.97 хувь үнэн зөв байдаг байна. Үүнтэй холбоотойгоор Juniper -ийн судалгаагаар нүүр царай таних төхөөрөмжийн борлуулалт сүүлийн жилүүдэд тогтмол 50 хувиар өсөж байгаа талаар тайланд дурдсан байна. Түүнчлэн нүүр царай таних технологи нь амны хаалт, нарны шил, нүдний шил, ороолт зэрэг халхлалтыг үл харгалзан өндөр нарийвчлалтай ажилладаг болон дэвшсээр.
Хэдийгээр энэхүү систем нь олон давуу талтай ч кибер аюулгүй байдлын хамгаалалт хангалгүйгээс хүний хувийн мэдээлэл алдагдах, хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглах, цуглуулах, боловсруулах тохиолдолд аюулгүй байдал, үндсэн эрхэд халдах, бүр цаашилбал үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд анхааруулдаг байна. Мөн энэхүү системийг албан ёсоор нэвтрүүлж иргэдийг хяналтын камераар хянах нь үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй байх эрхэд харшилдаг аж.
Source: https://jp.cyberlink.com/faceme/insights/articles/206/Facial-Recognition-at-the-Edge-The-Ultimate-Guide
Харин энэхүү систем нь Финтекийн салбарт хэрхэн ашиглагдаж байна вэ?
Биометрийн мэдээллүүд нь одоогоор банк санхүүгийн системд нэвтрэх, жижиглэнгийн төлбөр тооцоо хийх болон АТМ-аас бэлэн мөнгө авах зэрэг зорилгоор нэвтрэх болон баталгаажуулах хэрэгсэл болон хэрэглээ нь улам нэмэгдсээр байна. Нүүр царай таних төлбөрийн системээр Хятад улс тэргүүлж байгаа бөгөөд 2018 онд Хятадын 61.0 сая хэрэглэгч уг системийг хүлээн зөвшөөрөн ашиглаж байсан бол энэ тоо нь 2019 онд 118 сая хүрснийг iiMedia-гийн хийсэн судалгаа харуулжээ. Мөн 2022 онд энэ тоо 760 сая хүрэхээр тооцоолсон байна.
Зөвхөн Хятад улс ч гэлтгүй дэлхийн олон улс оронд нүүр царай таних технологи хурдацтай хөгжин, өргөн хэрэглэгдэж байна. Нөгөө талдаа хууль, эрх зүйн орчин болон аюулгүй байдлаа хангаж чадвал нүүр царай таних технологи нь дэлхий дахины ойрын ирээдүйг тодорхойлох баталгаажуулалтын арга хэрэгсэл болох бүрэн боломжтой юм.
References:
Electronic Identification. (2022, March 28). The Role of Biometric Technology in the Fintech Revolution. https://www.electronicid.eu/en/blog/post/role-biometric-technology-fintech-revolution/en
Fintechnews Singapore. (2020, July 30). Facial Recognition Technology Rapidly Picking Up Stream with Banks and Fintechs. https://fintechnews.sg/42240/innovation/facial-recognition-fintech-banks/
Galov, N. (2022, April 8). 20 Facial Recognition Statistics to Scan Through in 2022. https://webtribunal.net/blog/facial-recognition-statistics/#gref
NEC. (2021, December 8). What is the Future of Facial Recognition Technology Technology in 2022 and Beyond? https://www.nec.co.nz/market-leadership/publications-media/what-is-the-future-of-facial-recognition-technology-in-2022-and-beyond/
Personal Information Protection Act
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390288615991
Cyber Security Act
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390365491061