Web 3.0
Хэрэв интернет танд хэрэгтэй мэдээллийг хүссэн форматаар, хайхаас тань өмнө санал болговол яах вэ?
Энэ нь мэдээж шинэлэг, эрэлттэй мөн бага зэрэг хачирхалтай интернэт үйл ажиллагаа байх ба вебийн дараагийн хувилбар болох Web 3.0-н тусламжтайгаар бодит болох боломжтой юм.
Web 3.0 нь хиймэл оюун ухаан дээр суурилсан байх бөгөөд интернэтийг илүү ухаалаг болгоно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Дэлхийн бүх мэдээллүүд Semantic Веб гэх сүлжээнд нэгдэснээр хүний хувийн мэдээлэл хэрхэн ашиглагдахыг том корпорацууд бус хувь хүн, хэрэглэгчид өөрсдөө шийдэх боломжтой болох юм.
Web 3.0 гэж яг юу вэ?
Web 3.0 нь интернэт дэх мэдээ мэдээлэл, программ, мультимедиа ашиглах боломжийг олгодог хэрэглэгчийн интерфейс болох World Wide Веб-ийн дараагийн хувьслыг хэлнэ.
Web 3.0 нь төвлөрсөн бус программуудад ихээхэн ач холбогдол өгч, блокчэйнд суурилсан технологийг өргөнөөр ашиглах төлөвтэй байгаа бөгөөд Machine learning болон AI- ийг хэрэглэн илүү ухаалаг, суралцах чадвартай вебийг бий болгох юм.
Web 3.0-ийн гол онцлог:
-
Төвлөрсөн бус: Web 3.0 нь төвлөрсөн эрх мэдлээс ангид ажилладаг бөгөөд засаглал болон хэрэглээнд хуваарилагдсан хандлагыг санал болгодог.
-
Блокчэйнд суурилсан: Блокчейн технологи нь мэдээллийн удирдлага, баталгаажуулалтын төвлөрлийг сааруулж, оролцогчдын дунд итгэлцэл, үнэн зөв байдлыг бий болгодог.
-
Cryptocurrency-ийг идэвхжүүлсэн: Web 3.0 нь засгийн газраас гаргадаг уламжлалт валютыг орлуулж, криптовалютуудыг багтаасан.
-
Семантик байдлаар зохион байгуулалттай: Семантик веб нь хиймэл оюун ухааны системд өгөгдлийг ойлгоход туслах зорилгоор мэдээллийг зохион байгуулж, контент үүсгэх, хуваалцахад хүргэдэг.
-
Автономит, хиймэл оюун ухаан: Web 3.0 нь автоматжуулалт болон хиймэл оюун ухааныг багтаасан бөгөөд энэ нь веб сайтуудыг шүүж, хэрэглэгчдэд хувийн мэдээлэл өгөх боломжийг олгодог.
Web 3.0-ийн боломжит давуу талууд
Олон бүрэлдэхүүн хэсгүүд нь хөгжсөөр байгаа тул Web 3.0-ийн давуу болон сул талуудыг тодорхойлоход тийм ч амаргүй юм. Гэсэн хэдий ч Web 3.0-н зарим давуу талуудыг дурдав:
-
Хяналт ба нууцлал: Хэрэглэгчид өөрсдийн онлайн таних тэмдэг, өгөгдлөө хянах боломжтой ба үйлчилгээ үзүүлэгч төвөөс хамааралтай байдлыг багасгана;
-
Ил тод байдал: Төвлөрсөн бус веб дэх гүйлгээ, шийдвэрийн ил тод байдлыг сайжруулана;
-
Тохиромжтой байдал: Төвлөрсөн бус сүлжээн дэх программууд нь нэг цэгийн саадал, эвдрэлд бага өртөмтгий байдаг;
-
Хиймэл оюун ухаан ба хувийн тохиргоо: AI болон ML чадварууд нь хувь хүний түвшинд хариу үйлдэл үзүүлэх чадварыг сайжруулдаг;
-
Төвлөрсөн бус санхүү: Зуучлагчгүйгээр гүйлгээ хийх, бараа худалдаж авах/худалдах, зээл авах боломж.
Web 3.0 хэрэглэх тохиолдол ба аппликейшн хоорондын уялдаа
Web 3.0 нь хиймэл оюун ухааныг ашиглан хувь хүнд зориулсан контентыг хүргэж, цаг хугацаа ба нөөцийг хэмнэдэг. Блокчейн технологи дээр суурилсан Веб 3.0 нь олон төрлийн хэрэглээг бий болгодог. Үүнд:
-
NFTs: Дижитал хөрөнгийн өмчлөлийг бий болгох, баталгаажуулах өвөрмөц криптографийн хөрөнгө.
-
DeFi: Веб 3.0-ийн санхүүгийн үйлчилгээний төвлөрсөн бус санхүүжилт.
-
Cryptocurrency: Биткойн зэрэг блокчэйнд суурилсан дижитал валютууд нь гүйлгээ, өмчлөлийг баталгаажуулдаг.
-
dApps: Төвлөрсөн бус блокчэйн дээрх нээлттэй эхийн программууд нь өөрчлөн тохируулах, бүртгэл хөтлөх боломжийг олгодог.
-
Ухаалаг гэрээ: Бизнесийн логикийг хэрэгжүүлэх, итгэлцэл, дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх программын код.
-
DAO(Decentralized Autonomous Organization) : Энэ нь вэб 3.0 үйлчилгээг зохион байгуулах байгууллага болж, төвлөрсөн бус арга барилаар бүтэц, засаглал зэргийг тодорхойлох юм.
Яагаад Web 3.0 гэж?
Web 2.0-н хувьд хэрэглэгч төвтэй мэдээллийн давалгааг бий болгож, ерөнхийдөө хэрэглэгчдэд илүү их хяналтыг өгсөн. Энэ нь хэрэглэгчдийг контент бүтээгч болгон хувиргах замаар парадигмыг өөрчилж, бид дэлхийтэй хэрхэн харьцаж байгааг өөрчилсөн юм.
Гэсэн хэдий ч хүмүүс Alphabet (Google), Amazon, Meta ( Facebook), Apple, Microsoft зэрэг томоохон компаниуд дэлхийн бүх өгөгдөл, агуулгыг хянадаг гэсэн таамаглалтай байсаар байна.
Үндсэндээ Web 2.0 нь дараах сул талуудтай гэж үздэг:
- Аюулгүй Байдлыг Хангаагүй
Web 2.0-д хэрэглэгчдийн өгөгдлийг эдийн засгийн ашиг тусын тулд хялбархан бөгөөд буруугаар ашиглаж болох томоохон технологийн компаниудын хяналтанд байдаг. Cambridge Analytica-ийн шуугианыг та санаж байна уу? Эдгээр томоохон технологийн компаниудын үйлчилгээ эхэндээ үнэ төлбөргүй байдаг бол эдгээр компаниудын мөнгө олох загвар нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, энэ мэдээллийг гуравдагч этгээдэд өгөх мөн зорилтот маркетингийн үйл ажиллагаанд ашиглахад суурилдаг.
- Томоохон дижитал компаниудад үзүүлэх эдийн засгийн үр ашиг
Технологийн томоохон компаниуд хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, түүнээс орлого олж чаддаг тул эдийн засгийн үр ашиг нь эдгээр компаниудад төвлөрдөг байна.
- Төвлөрсөн Санхүү
Дээр дурьдсан асуудлуудаас гадна Web 2.0-ийн санхүүгийн системийг төв банк, санхүүгийн байгууллагууд төвлөрсөн байдлаар удирддаг тул хэрэглэгчид зуучлагчийн үйлчилгээг ашиглах, хувийн мэдээллээ хуваалцах, эдгээр зуучлагчдад төлбөрөө шилжүүлэхэд төлбөр төлөх боломжийг олгодог.
Web 2.0 ба Web 3.0 ялгаа
Web 2.0: Вэбсайт, аппликэйшн зэрэг интернэт хэрэглэгчдийн бий болгосон контентийг агуулдаг бөгөөд хэрэглэгчид бие биетэйгээ харилцах боломжийг бий болгосон.
Web 3.0: Төвлөрсөн мэдээллийн сангийн оронд програмууд болон үйлчилгээнүүд нь төвлөрсөн бус блокчейн ашиглан илүү ардчилсан байх юм.