Монголын Финтекийн Холбоо, Монголын банкны холбоо-той хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Монголын Финтекийн Холбоо Монголын банкны холбоо / Mongolian Bankers Association-той хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу цахим шилжилтийн эрин үед хурдтай хөгжиж буй Финтек салбар, түүний онцлох тоглогч компани хоорондын хамтын ажиллагааг оновчтой, үр өгөөжтэйгээр зохион байгуулж, санхүү ба технологийн нягтралыг гүнзгийрүүлэхэд хоёр байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоо чухал нөлөөлөл үзүүлэх талаар уулзалтын үеэр талууд санал нэгдсэн юм.
Үүний тулд манай хоёр холбоо Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо бүхий зохицуулагч байгууллагуудтай хамтран финтекийн хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, салбарын онцлогоос хамаарсан эрсдэлийг бууруулах, нэгдсэн мэдээллийн бааз бүрдүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тохиролцож “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа.