FRONTIER FINTECH SUMMIT 2019
Монголын финтекийн холбоо нь Frontier Fintech Summit 2019 арга хэмжээг 2019 оны тавдугаар сарын 9-11 өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа ’’Хөгжиж буй орны зах зээл дэх финтекийн инноваци’’ сэдвийн хүрээнд зохион байгуулсан.
Гол амжилтууд:
- Япон Улсын Финтекийн холбоотой финтекийн салбарт нэгдсэн сонирхлын хүрээнд хамтран ажиллах зорилготой харилцан ойлголцлын санамж бичиг үйлдсэн.
- Монголын Блокчэйн Технологи ба Криптовалютын Холбоотой Монгол улсад блокчэйн технологитой холбоотой төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг үйлдсэн.
- Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн технологийн хууль, эрхзүйн таатай орчинг бүрдүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн.