UNLEASH HACKS 2022 MONGOLIA ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА
2016 оноос хэрэгжиж эхэлсэн UNLEASH нь дэлхийн өнцөг булан бүрээс залуу авьяастнууд нэгдэн НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын хүрээнд бодит шийдлүүд боловсруулах зорилготой ашгийн бус санаачлага юм.
UNLEASH нь ТХЗ-н хүрээнд дараахь гурван хөтөлбөрийг явуулдаг:
UNLEASH Innovation Lab - Дэлхийн өнцөг булан бүрээс 1000 залуусыг сонгон авч инновац болон соёлын туршлагаар дамжуулан ТХЗ хүрээнд нийцсэн шийдлүүд дээр хамтран ажилладаг хөтөлбөр юм. Жил бүр өөр өөр улсад зохиогддог бол 2022 оны UNLEASH Innovation Lab нь Энэтхэгийн Карнатака хотод болох юм.
UNLEASH Plus - UNLEASH+ нь Chemonics International-тай хамтран зохион байгуулдаг бөгөөд ТХЗ-н хүрээнд нийгэм, байгаль орчны тулгамдсан асуудлууд дээр үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд зориулсан 6 сарын хурдасгуур хөтөлбөр юм.
UNLEASH Hacks - Олон улсад танигдсан “UNLEASH” инновацын арга зүйг ашиглан дэлхийн 30 гаруй улсад жил бүр нэгэн зэрэг зохион байгуулагддагдэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй хакатонуудын нэг юм.
Монгол улсад 2021 онд UNLEASH Hacks 2021 агаарын бохирдлыг бууруулах дижитал болон технологийн шийдлийг боловсруулах хүрээнд амжиллтай зохион байгуулагдсан бол UNLEASH Hacks 2022 Mongolia 4 сарын 30 болон 5 сарын 7-нд "Хүртээмжтэй Санхүүжилт сэдвийн дор зохион байгуулагдах гэж байна". Монголын Финтекийн Холбоо / Mongolian Fintech Association нь уг хөтөлбөрийн дэмжигч байгууллагаар ажиллаж байна.
Тус хакатонд 100 гаруй оролцогчид, хамтрагчид, олон улсын менторууд
болон салбарын мэргэжилтнүүд оролцоно.
Сэдвийн ач холбогдол: Санхүүгийн хүртээмж нь хувь хүн, аж ахуйн нэгжүүд өөрсдийн
хэрэгцээ шаардлагад нийцсэн гүйлгээ, төлбөр тооцоо, хадгаламж, зээл, даатгал зэрэг
санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бололцоот үнэ өртгөөр болон тогтвортой байдлаар
хүртэх боломжтой байхыг хэлнэ.
Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь байгууллагуудын бүтээмжийг дээшлүүлэх, орон нутаг, алслагдсан бүс нутгуудад амьдарч буй иргэд, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, эдийн засгийн оролцоог сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх билээ.
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улс эдийн засгийн шилжилтийн хүрээнд
чамгүй ахиц гаргасан хэдий ч хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ нийт иргэдэд, ялангуяа
ядуу болон зорилтот бүлгийн иргэдэд шаардлагатай хэмжээнд хүрч чадахгүй хэвээр
байна. Арилжааны банканд данстай иргэдийн тоогоор хэмжихэд Монгол улс санхүүгийн
үйлчилгээний хүртээмж хөгжлийн ижил түвшинд буй улсуудтай харьцуулахад өндөрт
тооцогддог буюу дунджаар иргэдийн 93 хувь нь банканд данстай аж.
Хэдий тийм ч Монгол улсад банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн
хоршоод, хөрөнгийн болон даатгалын зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглээ
бага. Түүнчлэн иргэдийн санхүүгийн зах зээл, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний
талаарх мэдлэг бага, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүжилтийн
бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмж хомс байна.
Хакатоны сэдвүүд: Хакатоны үеэр “Хүртээмжтэй санхүүжилт” сэдвийн хүрээнд
харьяалагдах бүхий л шийдэл, санаа нээлттэй болно. Энэхүү сэдвийн хүрээнд шийдэл
боловсруулахад санал болгож буй чиглэлүүд:
- Санхүүгийн боловсролыг түгээх ба хэрэглэгчдэд ээлтэй санхүүгийн үйлчилгээ,
бүтээгдэхүүнүүдийг дэмжих
- Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх
- Санхүүгийн үйлчилгээг хязгаарлагдмал байдлаар авдаг, ядуу болон зорилтот
бүлгийн иргэдэд зориулсан бичил санхүүжилт бий болгох
- Дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх /Цахим мөнгө болон NFT гэх мэт/
Хөтөлбөрт бүртгүүлэх үндсэн шалгуур:
- Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэх, хүртээмжтэй санхүүжилт
сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэй
байх;
- Асуудлыг шинэ өнцгөөс харж, шинэлэг шийдэл илэрхийлдэг;
- Шүүн тунгаах, задлан шинжлэх сэтгэлгээтэй;
- UNLEASH Hacks-ын инновацын арга зүйгээс суралцах, өөрийгөө хөгжүүлэх чин
хүсэл эрмэлзэлтэй байх;
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;
- 20-35 настай залуус байна.
Хакатонд багаар болон ганцаарчилсан байдлаар бүртгүүлж болно. Ганцаарчилсан
байдлаар бүртгүүлсэн оролцогчдыг оролцогчдын нас, хүйс, мэргэжил, ур чадвар зэргээр
ангилан багийг хуваарилна. Багаар бүртгүүлж буй бол нэг баг 3-6 гишүүнтэй байна.
Шагналын сан:
1-р байр: ₮3,000,000 төгрөг
1-р байранд орсон баг “Chemonics International”-ын хамтран хэрэгжүүлж буй UNLEASH+ олон улсын 6 сарын хурдасгуур хөтөлбөрт хамрагдах ба дараагийн шатанд шалгарвал Энэтхэг улсад зохион байгуулагдах инновацийн лаб хөтөлбөрт хамрагдах боломжтой болно.
2-р байр: ₮2,000,000 төгрөг
3-р байр: ₮1,000,000 төгрөг
Хакатоны тойм хөтөлбөр:
4 сарын 18. Оролцогчийн бүртгэл хаагдана
4 сарын 25.“Meet & Greet” арга хэмжээтэй холбоотой мэдээлэл өгөх уулзалт
4 сарын 30. Хакатон өдөр 1: Багууд UNLEASH инновацын арга зүйн дагуу шийдвэрлэх
асуудлын хүрээг тодорхойлон санаагаа хөгжүүлэх үе шат/5 сарын 1 - 5 сарын 6. Багын ажлын долоо хоног /Багууд экспертүүдтэй уулзалт хийн зөвлөгөө аван санаагаа боловсронгуй болгох/5 сарын 7 Хакатон өдөр 2: Прототайп гаргах, шүүгчдэд санаагаа танилцуулах, хаалт
Хөтөлбөрт бүртгүүлэх холбоос: https://www.unleashhacks.mn/