Монголын финтекийн холбоо нь финтекийн байгууллагуудын нэгдсэн холбоо бөгөөд ашгийн төлөө бус, гишүүнчлэлд суурилсан байгууллага юм. Манай Холбоо нь санхүүгийн технологийн талбарт оролцогч талуудыг нэгтгэх, олон нийтэд мэдээлэл түгээх болон Монгол Улсын санхүүгийн технологийн хууль, эрхзүйн таатай орчныг бий болгох замаар Монгол улсын нийгэм эдийн засгийг дэмжсэн санхүүгийн технологийн экосистемийг хөгжүүлэх юм.  

 



Монгол Улсын санхүүгийн технологийн салбарт оролцогч талуудыг нэгтгэх, хамтын оролцоотойгоор тус салбарыг хөгжүүлэх;

Монгол Улсын санхүүгийн технологийн хууль, эрхзүйн таатай орчныг бий болгох тус чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;

Олон нийтэд мэдлэг мэдээлэл түгээхэд дотоодын болон олон улсын их, дээд сургууль, институттэй хамтран ажиллах;

Технологийн хурдацтай хөгжлөөс үүдэн санхүүгийн систем өдөр хоногоор өөрчлөгдөн хувьсаж уламжлалт санхүүгийн институцүүд хүртэл финтек шилжилтэд өртөөд байна. Дэлхий даяар тархсан Ковид 19-н нөлөө финтекийн хөгжлийг хурдасгаж зах зээлд хүчтэй таниулж үйлдвэрлэгч нар ч зах зээлийн энэ өөрчлөлтөд нийцүүлж өөрсдийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх шаардлагатай тулгарав. Харин финтекийн хөгжил гэдэг хайхрахгүй орхиж болох асуудал биш юм.

Финтекийн салбарын цаашдын хөгжил нь дэлхийн санхүүгийн систем ямар байхыг улмаар дэлхийн эдийн засгийн өсөлтийг хэр хэмжээнд аваачих үүнийг дагаж гарч болзошгүй сөрөг нөлөөллүүд, эрсдлүүд юу байж болох, тэдгээрээс хэрхэн сэргийлэх талаар зайлшгүй анхаарах ёстой, шийдэх, урьдчилан бэлдэх шаардлагатай байна.

Монгол улсын хувьд цаг хугацаа, зардал хэмнэсэн олон давуу талтай энэхүү салбар нь хөгжлийнхөө эхэн шатанд явж байна. Тийм учраас Монгол улс дахь финтек салбарын байгууллагууд нэгдэж хууль, эрх зүй, зохицуулалтын орчны хувьд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, нэгдсэн нэг дуу хоолойтой болох, хамтарч салбарын хөгжилд анхаарах, хэрэглэгчдээ бэлдэх зорилго бүхий нэгдсэн холбоо байгуулж, үйл ажиллагаа явуулах шаардлага үүсээд байгаа юм.

Монголын финтекийн холбоо нь 2019 оны 1 сарын 18-нд байгуулагдсан. Frontier Fintech Summit 2019 арга хэмжээг 2019 оны тавдугаар сарын 9-11 өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа ’’Хөгжиж буй орны зах зээл дэх финтекийн инноваци’’ сэдвийн хүрээнд зохион байгуулсан. Тухайн арга хэмжээнд шинээр зах зээлд орж ирж буй бизнест тусгай зөвшөөрөл, лиценз зэргийг олгохоос өмнө хууль, журмын дагуу тэдгээрийн хэрэгжүүлэх гэж буй шинэ инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээг тестээр туршиж, бизнес моделийг сайтар боловсруулж үзсэний дараа зах зээлд нэвтрүүлэх, тэдгээрийг зах зээлд тэсвэртэй өрсөлдөх чадвартай болгож, өрсөлдөөн дундаас шахагдах эрсдэлээс сэргийлэх, мөн салбарын мэдээллийг бүрэн авах боломжийг бүрдүүлж өгдөг.

Sandbox системийг Монголд хэрэгжүүлэх санал гаргасан ба одоо хэрэгжих шатандаа явж байна. Одоогийн байдлаар Монгол Улсын Финтекийн салбарт голчлон ажиллаж буй чиглэл бүрийн томоохон финтек байгууллагуудыг эгнээндээ элсүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэл солих

    Хаяг

    15160, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж, MN Tower 1010 тоот

    Утасны дугаар

    +976 99020761, 80182158

    И-мэйл

    contact@mongoliafintech.org, secretary@mongoliafintech.org

    Нэвтрэх