ГрэйпСити Монгол ХХК

Танилцуулга

ГрэйпСити Монгол ХХК (ГСМ) нь 2000 онд байгуулагдаж, банк санхүү ба төлбөрийн шийдлийн програм хангамж боловсруулах чиглэлээр дагнан ажилласаар ирсэн бөгөөд дотоодын энэ салбарын зах зээлд тэргүүлэгч юм.

ГрэйпСити Монгол ХХК нь:

  • Ораклын Алтан Түнш ба технологийн бүтээгдэхүүний гэрээт борлуулагч,
  • Майкрософтын бүтээгдэхүүний борлуулагч,
  • Red Hat компанийн технологийн шийдлийн бүтээгдэхүүнийг дамжуулан нийлүүлэх эрх бүхий түнш,
  • Мoody’s Analytics компанийн технологийн шийдлийн бүтээгдэхүүнийг дамжуулан нийлүүлэх эрх бүхий түнш,
  • Монгол Улсын Мэдээлэл Технологийн салбарт олон улсын ISO 9001:2008 чанарын удирдлагын тогтолцоог анхлан нэвтрүүлсэн ба ISO 9001:2015 тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байна. Мөн ISO 27001:2013 мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн.

Монголын 13 арилжааны банкны 12 нь манай програм хангамжийн бүтээгдэхүүнийг ашигладагаас 10 банк бидний боловсруулсан банкны суурь бүртгэлийн систем дээр ажиллаж байна. Активаар жигнэсэн үзүүлэлтээр харвал банкны програм хангамжийн дотоодын зах зээлийн 83% нь манай компанид ногдож байна. Бичил санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд зориулсан ПОЛАРИС, МАРС системийг 135 ББСБ өргөн хүрээнд ашиглаж байна.

Бид банкны салбарт эзэлж байгаа энэхүү онцгой байр суурь дээрээ түшиглэж, карт, гар утас, интернэт зэрэг бүхий л төрлийн виртуал сувгаар ажиллах онлайн төлбөр тооцооны иж бүрэн платформ боловсруулсан. Энэхүү платформын хүрээнд банкны харилцагч карт, гар утас, интернэт ашиглан банкны данснаасаа онлайнаар төрөл бүрийн төлбөр тооцоо хийх зориулалт бүхий Мост Мони брэнд үйлчилгээг нийтийн хүртээл болгов.

Програм хангамжийн бүтээгдэхүүн нь ашиглалтанд өгснөөр дуусгавар болдоггүй, “үргэлжилсэн-бүтээгдэхүүн” гэдгийг бид онцгой анхаарч ажилладаг тул бүтээгдэхүүн нэвтрүүлсний дараах сургалт, арчилгаа, үйлчилгээ хариуцсан тусгай “Харилцагчийн Үйлчилгээний Газар”-тай. Уг газар нь олон жилийн туршлагатай мэргэжлийн өндөр ур чадвартай хамт олноос бүрдсэн бөгөөд харилцагчийн сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгаж, шуурхай, чанартай үйлчилгээ үзүүлж ажилладаг.

Бүтээгдэхүүн
Холбоо барих
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж 22, Ш/х 48/06, Улаанбаатар хот, Монгол улс




Хэл солих

    Хаяг

    15160, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж, MN Tower 1010 тоот

    Утасны дугаар

    +976 99020761, 80182158

    И-мэйл

    contact@mongoliafintech.org, secretary@mongoliafintech.org

    Нэвтрэх