UNLEASH HACKS
UNLEASH Hacks: “UNLEASH Hacks” нь олон улсад танигдсан “UNLEASH” инновацын
арга зүйг ашиглан дэлхийн 30 гаруй улсад жил бүр нэгэн зэрэг зохион байгуулагддаг
дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй хакатонуудын нэг юм.
UNLEASH Hacks Mongolia нь “Хүртээмжтэй санхүүжилт” сэдвийн хүрээнд уг хөтөлбөрийг
2022 оны 4 дугаар сарын 30 болон 5 дугаар сарын 7-ны өдрүүдэд цахим хэлбэрээр
зохион байгуулах бөгөөд 100 гаруй оролцогчид, хамтрагчид, олон улсын менторууд
болон салбарын мэргэжилтнүүд оролцоно.
Сэдвийн ач холбогдол: Санхүүгийн хүртээмж нь хувь хүн, аж ахуйн нэгжүүд өөрсдийн
хэрэгцээ шаардлагад нийцсэн гүйлгээ, төлбөр тооцоо, хадгаламж, зээл, даатгал зэрэг
санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бололцоот үнэ өртгөөр болон тогтвортой байдлаар
хүртэх боломжтой байхыг хэлнэ1
(World Bank, 2022). Санхүүгийн хүртээмжийг
нэмэгдүүлэх нь байгууллагуудын бүтээмжийг дээшлүүлэх, орон нутаг, алслагдсан бүс
нутгуудад амьдарч буй иргэд, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх,
эдийн засгийн оролцоог сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх билээ.
1 Worldbank. 2022. [online] Available at:
[Accessed 24 March 2022].
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улс эдийн засгийн шилжилтийн хүрээнд
чамгүй ахиц гаргасан хэдий ч хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ нийт иргэдэд, ялангуяа
ядуу болон зорилтот бүлгийн иргэдэд шаардлагатай хэмжээнд хүрч чадахгүй хэвээр
байна. Арилжааны банканд данстай иргэдийн тоогоор хэмжихэд Монгол улс санхүүгийн
үйлчилгээний хүртээмж хөгжлийн ижил түвшинд буй улсуудтай харьцуулахад өндөрт
тооцогддог буюу дунджаар иргэдийн 93 хувь нь банканд данстай аж 2
(UNESCAP, 2021).
Хэдий тийм ч Монгол улсад банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн
хоршоод, хөрөнгийн болон даатгалын зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглээ
бага. Түүнчлэн иргэдийн санхүүгийн зах зээл, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний
талаарх мэдлэг бага, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүжилтийн
бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмж хомс байна.
Хакатоны сэдвүүд: Хакатоны үеэр “Хүртээмжтэй санхүүжилт” сэдвийн хүрээнд
харьяалагдах бүхий л шийдэл, санаа нээлттэй болно. Энэхүү сэдвийн хүрээнд шийдэл
боловсруулахад санал болгож буй чиглэлүүд:
- Санхүүгийн боловсролыг түгээх ба хэрэглэгчдэд ээлтэй санхүүгийн үйлчилгээ,
бүтээгдэхүүнүүдийг дэмжих
- Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх
- Санхүүгийн үйлчилгээг хязгаарлагдмал байдлаар авдаг, ядуу болон зорилтот
бүлгийн иргэдэд зориулсан бичил санхүүжилт бий болгох
- Дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх /Цахим мөнгө болон NFT гэх мэт/
Хөтөлбөрт бүртгүүлэх үндсэн шалгуур:
- Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэх, хүртээмжтэй санхүүжилт
сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэй
байх;
- Асуудлыг шинэ өнцгөөс харж, шинэлэг шийдэл илэрхийлдэг;
- Шүүн тунгаах, задлан шинжлэх сэтгэлгээтэй;
- UNLEASH Hacks-ын инновацын арга зүйгээс суралцах, өөрийгөө хөгжүүлэх чин
хүсэл эрмэлзэлтэй байх;
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;
- 20-35 настай залуус байна.
Хакатонд багаар болон ганцаарчилсан байдлаар бүртгүүлж болно. Ганцаарчилсан
байдлаар бүртгүүлсэн оролцогчдыг оролцогчдын нас, хүйс, мэргэжил, ур чадвар зэргээр
ангилан багийг хуваарилна. Багаар бүртгүүлж буй бол нэг баг 3-6 гишүүнтэй байна.
2 Unescap.org. 2021. INEQUALITY OF OPPORTUNITY: WHO ARE THOSE LEFT BEHIND?
MONGOLIA. [online] Available at: 04/LNOB_in_Mongolia_0.pdf> [Accessed 23 March 2022].
Хакатоны тойм хөтөлбөр:
Өдөр Үйл ажиллагаа
4 сарын 18 Оролцогчийн бүртгэл хаагдана
4 сарын 25 “Meet & Greet” арга хэмжээтэй холбоотой мэдээлэл өгөх уулзалт
4 сарын 30
Хакатон өдөр 1: Багууд UNLEASH инновацын арга зүйн дагуу шийдвэрлэх
асуудлын хүрээг тодорхойлон санаагаа хөгжүүлэх үе шат/
5 сарын 1 - 5 сарын 6
Багын ажлын долоо хоног /Багууд экспертүүдтэй уулзалт хийн зөвлөгөө
аван санаагаа боловсронгуй болгох/
5 сарын 7 Хакатон өдөр 2: Прототайп гаргах, шүүгчдэд санаагаа танилцуулах, хаалт