ГрэйпСити Монгол ХХК

Introduction

GrapeCity Mongol LLC was established in 2000 and has been specializing in the development of banking and payment solution software and is a market leader in this sector. Of the 13 commercial banks in Mongolia, 12 use our software products, and 10 are operating on our Core Banking system. Throughout the years we have actively embraced modern technological advancements and have followed the best global banking and financial practices and standards. In terms of total assets and capital of our customer banks, their total market share is equal to 83%. Overall 130 NBFIs, credit unions, and microfinance institutions implemented our POLARIS system. Based on our unique market positioning in the banking sector, we established the first-ever country-wide, inter-institutional MOST payment platform.

Products

Grapecity: Финтекийн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга

Бүтээгдэхүүний нэр: NES

Финтекийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл: Банкны систем

NES үйлчилгээний танилцуулга: NES нь банкны харилцагчтай холбоотой төрөл бүрийн мэдээлэл бүртгэх, мэдээллийг тогтмол шинэчлэх, харилцагчид олгосон зээлийн бүртгэл тооцоолол хөтлөх, эргэн төлөлтийг хянах, зээлийн барьцаа хөрөнгийн бүртгэл, харилцагчаас татсан харилцах хадгаламжийг хөтлөх, харилцагчийн өдөр тутмын гүйлгээ, төлбөр тооцоо, санхүүгийн хэрэгцээг хангахтай холбоотой банкны үйл ажиллагааг автоматжуулсан бүрэн цогц систем юм. Харилцагчийн төрөл бүрийн санхүүгийн хэрэгцээг хангахад нь зориулж банк чиглэл бүрд нь зориулсан дэд системүүдийг ашигладаг ба эдгээр системүүдийн танилцуулгыг дараах хэсгээс үзнэ үү.


Бүтээгдэхүүний нэр: ПОЛАРИС

Финтекийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл: ББСБ, ХЗХ, Бичил санхүүгийн байгууллагын суурь систем

ПОЛАРИС үйлчилгээний танилцуулга: ПОЛАРИС систем нь бичил санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэл, мэдээллийг автоматжуулах цогц шийдэл бөгөөд ББСБ, ХЗХ болон бусад ижил төрлийн байгууллагад зориулагдсан. Харилцагчийн бүртгэл хөтлөх, гэрээ хэвлэх, зээлийн бүртгэл тооцоолол хөтлөх, барьцаа хөрөнгийн бүртгэл хөтлөх, хүү шимтгэлийн тооцооллыг систем автоматаар гүйцэтгэх ба англи, монгол хэл дээр ажиллана. Монголбанкны зээлийн мэдээллийн сантай холбогдож ажиллана. ПОЛАРИС систем нэвтрүүлснээр нийтийн хүртээл болсон Мост Мони үйлчилгээг харилцагч, зээлдэгч нартаа санал болгож, интернэт, гар утаснаасаа төлбөр тооцоогоо хийх, онлайн зээл авах боломж олгох нөхцөл бүрдэнэ.


Бүтээгдэхүүний нэр: МОСТ ПЛАТФОРМ

Финтекийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл: Төлбөр тооцооны цогц платформ

МОСТ ПЛАТФОРМ үйлчилгээний танилцуулга: МОСТ Платформ нь санхүүгийн байгууллагууд, тэдгээрийн харилцагч байгууллагууд, хувь хүмүүсийн төлбөр тооцоог хямд төсөр, түргэн шуурхай, хялбар дөхөм хэлбэрээр зайнаас хүргэх зориулалт бүхий төлбөр тооцооны нэвт онлайн үйлчилгээ юм.


Бүтээгдэхүүний нэр: КАСПО СИСТЕМ

Финтекийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл: Үнэт цаасны компанийн суурь систем

КАСПО СИСТЕМ  үйлчилгээний танилцуулга: Үнэт цаасны компанийн суурь бүртгэл, мэдээллийг хөтлөхөөс гадна зах зээлийн мэдээг цаг алдалгүйгээр харах, ҮЦТХТ рүү онлайнаар данс үүсгэх, анхдагч болон хоёрдогч зах зээлийн захиалга бүртгэх, биелэлтийг харах, үлдэгдэл лавлах, эскроу данснаас мөнгө хүсэх, номинал данс хөтлөх зэрэг боломжтой.

Contact Us
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж 22, Ш/х 48/06, Улаанбаатар хот, Монгол улс


Switch The Language

    Address

    15160, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж, MN Tower 1010 тоот;

    Phone

    +976 99020761, 80182158

    Email address

    contact@mongoliafintech.org, secretary@mongoliafintech.org

    Login